Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 3.1-д заасан хугацааг 2016 оны 02-р сарын 20 хүртэл сунгалаа.
2015 оны 12-р сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай дэгээр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн тул Төсвийн байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав танилцуулав.
Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад дэмжигдлээ. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь дэмжсэн юм.
Харин уг хуулийн төслийг бүхэлд батлах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.7 хувь нь дэмжсэнээр Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэх хугацааг 2016 оны 2 дугаар сарын 20 хүртэл сунгалаа

Comments are closed.