Аутсорсинг нь өөрт байгаа ажлаа гадны мэргэшсэн этгээдээр богино хугацаанд чанартай, хямд зардлаар гүйцэтгүүлэх тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл танай байгууллага нь нягтлан бодох бүртгэл хөтлөж санхүү, татварын тайлан бэлтгэх, татвар шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх зэрэг хуулиар хүлээсэн үүрэгтэй байдаг бол уг бүртгэл хөтлөлт, тайлагналын ажлаа орон тооны нягтлан бодогч хөлслөхгүйгээр хууль ёсны мэргэшсэн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх сонголт юм. Уг үйлчилгээг авч өөрийн үйл ажилагаанд ашигласнаар бүртгэл хөтлөлтийн зардал үлэмж хэмжээгээр буурч, ажлын чанар дээшилж, татварын болон бусад хууль тогтоомжын дагуу хариуцлага хүлээж болзошгүй эрсдэлээ бууруулах зэрэг гол давуу талуудыг агуулна. Үүнд:
1. Зардал хэмнэх
a. Цалин буурна/ Үндсэн цалин, ээлжийн амралт, илүү цагийн нэмэгдэл, хоол унаа, утас, баяр ёслолын урамшуулал гэх мэт шууд болон шууд бус зардалууд үгүй болно/
b. Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын татвар зэргийг суутгаж төлөхгүй
c. Компьютер, принтер, ширээ, сандал, программ гэх мэт зүйлс авах хэрэггүй
2. Эрсдэлээ шилжүүлэх
a. Бүртгэл хөтлөлттэй холбоотой хожим үүсч болзошгүй хуулийн хариуцлага хүлээх эрсдэлийг урьдчилан илрүүлэх, үүссэн тохиолдолд уг эрсдэлийг гүйцэтгэгчид шилжүүлэх боломжтой бөгөөд гүйцэтгэгч нь мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдсан байдаг.
3. Сэтгэл ханамж
a. Бизнесийн үндсэн хэсэгтээ гол анхаарлаа хандуулах
b. Хэмнэсэн зардалаа хөрөнгө оруулалт болгох боломж/бидний тойм тооцоогоор ойролцоогоор жилд 15 сая төгрөг хэмнэх/
c. Шийдвэр гаргалтад хэрэгтэй үнэн зөв бодит тайлан мэдээг шуурхай ашиглах
Та манай үйлчилгээг сонгож хямд зардалаар өндөр бүтээмж бүхий тайлан мэдээг цаг хугацаанд нь авч өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа ашиглана гэдэгт итгэж байна.

Хэмнэлтийн байдлыг доорх хүснэгтээр үзүүлэв. /Нэг нягтлан бодогчийн дундаж цалин 800.0 төг гэж үзээд харьцуулалт хийв/
Cost

Comments are closed.