Аутсорсинг нь товчоор хэлбэл өөрт байгаа ажлыг гадны мэргэшсэн этгээдээр богино хугацаанд чанартрай, хямд өртгөөр хийлгэхийг хэлнэ. Аутсорсинг гэдэг нь OUTSIDE+RESOURCING=OUTSOURCING үгний нийлбэр бөгөөд утга нь гадны нөөц гэсэн байдаг. Тэгэхээр дуудлагын жолоочын үйлчилгээ нь аутсорсинг мөн үү? Засварчинаар машин засуулсан бол аутсорсинг мөн үү? Хувилбар 1 : Мэдээлэл гүйцэтгэгч талд байрлана. 
•Захиалагч холбогдох баримт мэдээг Сканнер, Факс, Шуудан, биер гэх мэт арга хэрэгслүүдээр гүйцэтгэгч талд хүргүүлнэ.
•Захиалагчаас ирсэн баримт мэдээг гүйцэтгэгч тал НББ-н програм хангамж ашиглан боловсрууж тайлан мэдээг бэлэн болгоно.
•Бэлэн болсон тайлан мэдээг захиалагч тал хүлээн авна.

Хувилбар 2 : Мэдээлэл захиалагч талд байрлана.

•Захиалагч холбогдох баримт мэдээг Сканнер, Факс, Шуудан, биер гэх мэт арга хэрэгслүүдээр гүйцэтгэгч талд хүргүүлнэ.
•Интернэтийн бүх төрлийн холболтуудыг ашиглан гүйцэтгэгч нь захиалагчын комьпютерт холбогдон боловсруулалт хийнэ.
•Боловсруулагдсан тайлан мэдээ захиалагчын комьпютерт хадгалагдана.

Хувилбар 3 : Мэдээлэл гуравдагч талд байрлана. /Мэдээлэл хадгалах үйлчилгээ/

•Захиалагч холбогдох баримт мэдээг Сканнер, Факс, Шуудан, биер гэх мэт арга хэрэгслүүдээр гүйцэтгэгч талд хүргүүлнэ.
•Онлайн НББ-н програм ашиглан тайлан мэдээ бэлтгэнэ.
•Захиалагч өөрийн зохих эрхээр онлайн НББ-н програмд нэвтэрч тайлан мэдээг авна.
Дэлгэрэнгүйг доорх линк дээр дарж үзнэ үү.