Logo-GAC

Манай компани нь 2010 оноос эхлэн татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийн үйлчилгээ, хөрөнгийн үнэлгээ тогтоох зэрэг үйлчилгээ тус бүрийг хууль ёсны тусгай зөвшөөрлийн дагуу хэрэглэгчдэд үзүүлсээр байна. Өнгөрсөн хугацааны турш бид үйлчилгээгээ мэргэжлийн өндөр түвшинд үзүүлсээр ирсэн бөгөөд эдгээр үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмж зэргийг ахиулан улмаар харилцагчдынхаа хүрээг гадаад дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудаар тасралтгүй нэмэгдүүлэн ажилласаар байна.
Бид мэргэжлийн чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулсан Монгол улсын мэргэшсэн болон мэргэжлийн нягтлан бодогчид, татварын мэргэшсэн зөвлөхүүд, хөрөнгийн үнэлгээчин, хуульч гэх мэт зэрэг цолтой хүмүүсээс бүрдсэн баг хамт олон юм. Бидний үйл ажиллагааг дараах байгууллагууд дэмжин ажиллаж байна.

  • Монголын нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийн холбоо
  • Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн “ТИНЗ” нийгэмлэг
  • Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институд
  • Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим
  • Гааль,Татварын ерөнхий газар
  • Монгол улсын сангийн яам
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар
  • Европын сэргээн босголт хөгжлийн банк
  • Манай хамт олон gac new yaer2014