Цаг бол алт...

Дэлхийн аутсорсингийн хөгжлийн байдал

« Мэдээ, мэдээлэл

XX зууны сүүлчээр хөгжингүй орнуудын дотоод зах зээл дээр аутсорсинг бий болсон гэж үздэг. Аутсорсинг нь сүүлийн хориод жил хилийн чанадыг давж, шилжилтийн эдийн засагтай, хөдөлмөрийн зардал бага хөгжиж буй орнуудад өндөр хурдтайгаар хөгжиж байна.Аутсорсингийн зах зээлийн үндсэн хэсгийг бизнес, технологийн тэргүүлэгч орнууд болох АНУ, Баруун Европын орнууд болон Япон эзэлж байна.

2004 онд эдгээр орнууд нийлээд МТ-ийн үйлчилгээний зах зээлийн 70 гаруй хувийг бүрдүүлжээ. 2004 онд томоохон гэрээ хэлэлцээрээр хийгдсэн аутсорсингийн ажлыннийт өртгийн хэмжээ 57 тэрбум еврод хүрснээс 49% нь Европ, 44% нь Америк, 7% ньАзи, Номхон далайн орнуудад оногдож байжээ. Харин 2008 оны байдлаар АНУ дангаараа аутсорсингийн зах зээлийн 60 гаруй хувийг эзлэж нийт аутсорсингийн зах зээлийн багтаамж 310 орчим тэрбум ам.долларт хүрсэн мэдээ байна.
Ази, Номхон далайн бүсийн орнуудын жижиг, дунд бизнесийн байгууллагууд мэдээллийн системийг өргөн ашиглаж, интернет, цахим арилжааг үсрэнгүй хөгжүүлснээр аутсорсингийн зах зээл сүүлийн 3-4 жилд асар хурдацтайгаар энэ бүс нутагт хүрээгээ тэлсээр байна. Энэтхэг улс нийт аутсорсингийн үйлчилгээний 40%, түүний дотор МТ-ийн аутсорсингийн үйлчилгээний зах зээлийн 20%-ийг дангаараа эзэлж, энэ зах зээлд тэргүүлсэн хэвээр байна. Түүний араас Хятад улс хүчтэй түрэн орж ирж, зөвхөн 2004 онд програм хангамжийн экспортоо 4 дахин нэмэгдүүлэн 3,6 тэрбум долларт хүргэжээ.
 
Аутсорсингт тэргүүлэгч орнууд байгалийн үзэсгэлэнт газрыг сонгон авчаутсорсингийн тусгай бүс, хотуудыг сүндэрлүүлэн босгосон байдаг. Тухайлбал, Энэтхэг Бангалор хотыг, Хятад Далиан хотыг програм хангамжийн аутсорсингийн төвболгосон. Далиан хот нь Японы програм хангамжийн аутсорсингийн зах зээлийн 60%-ийг дангаараа эзэлж байна. Дээрх улсуудад аутсорсингийг амжилттай хөгжүүлэхэд төрийн хүчтэй дэмжлэг, англи хэлний мэдлэг, шаардлагатай дэд бүтэц буюу мэдээлэл холбооны сүлжээ, МТ-ийн боловсон хүчний хангалттай нөөц, татварын хөнгөлөлт, ажлын хямд хүч гэсэн гол хүчин зүйлс нөлөөлсөн гэж үздэг.
Саяхны нэгэн судалгааны үр дүнгээс үзэхэд дэлхийн МТ-ийн аутсорсингийн хурдацтай өсөлтийн гол шалтгаан нь улс бүрийн МТ-ийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн үнэлгээ харилцан адилгүй байдагт оршиж байна. Програм хангамжийн инженерийн сарын дундач цалин Бангалорт 2000 ам.доллар байдаг бол Далианд 500ам.доллар байдаг ажээ.
Судалгаа шинжилгээний Гартнер компанийн тоо баримтааc авч үзэхэд, 2004 онд МТ-ийн аутсорсингийн дэлхийн зах зээлийн хэмжээ 39,6 тэрбум доллар байснаас17,2 тэрбум нь Энэтхэгт /43%/, 1,9 тэрбум нь Хятадад, 780 сая нь Филиппинд оногдож байжээ.
Аутсорсингийн дэлхийн зах зээл дээр Бразил, Мексик улсууд ч өөрсдийн байрсуурийг улам бэхжүүлсээр байна. 2005 онд Никарагуа, Ботсвана, Шри-Ланка улсууд офшоор програм хангамжийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрөө гаргаснаар сургалтын төвүүд, технопаркуудыг байгуулжээ.
 
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс /UNESCAP/ Ази-Номхон далайн бүс нутгийн МХХТ-ийнхүний нөөцийн хөгжлийн талаар саяхан хийсэн судалгаанаас үзэхэд:
 
Ази-Номхон далайн бүс нутаг нь дэлхийд МХХТ-ийн бүтээгдэхүүний гол нийлүүлэгч эх үүсвэр болж байна. Хятад нь өдгөө техник хангамжийн бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэрлэгч, Энэтхэг нь програм хангамжийн болон Бизнесийн үйл явцын аутсорсингийн (BPO) тэргүүлэх эх үүсвэр болоод байна. Бүс нутгаас эдийн засгийн хувьд онцгойрон гарч ирж буй бусад улс орнууд болох Малайз, Индонез, Филиппин, Вьетнам нь мөн л МХХТ-ийн бүтээгдэхүүн үйлчилгээний экспорт, дотоодын хэрэглээгээ хурдацтай нэмэгдүүлснээр МХХТ тэргүүлсэн эдийн засгаа өргөтгөж байна.
 
Түүнчлэн дээрх судалгаа нь тус бүс нутгийн хэмжээнд МХХТ-ийн мэргэжилтний хэрэгцээ болон хангамжийн хоорондох зөрөө улам л нэмэгдсээр байгааг харуулжээ. МХХТ-ийн мэрэгжилтний хэрэгцээ хөгжиж байгаа орнуудад 2010 он гэхэд 90 саяорчим болох төлөвтэй байна. Энэ зөрөөг арилгахын тулд жил тутам 10 сая гаруй МХХТ-ийн мэргэжилтэн бэлтгэн гаргах хэрэгцээг одоо байгаа коллеж, их сургуульболон бусад сургалтын байгууллагууд хангаж чадахгүйд хүрч байна.
 
Аутсорсинг хийдэг хэд хэдэн загвар байдаг. Хөгжиж байгаа орны мэргэжилтнvvдийг өөрийн компанид урьж баг бvрдvvлэн ажиллуулах хэлбэр байдаг ч энэ нь зардал өндөртэй учраас ажил нийлvvлэгчид төдийлөн сонирхдоггvй. Эсвэл ажил нийлvvлэгч талаас тухайн улс оронд нь гvйцэтгэгч багийг бvрдvvлээд тэнд нь цөөн мэргэжилтэн очиж ажиллах хэлбэр бас байдаг. Үйл ажиллагаа нь төлөвшсөний дараа тэдгээр мэргэжилтнvvд буцаж хилийн чанадаас зайнаас ажиллах хэлбэрт шилждэг.Үvний жишээ нь Америк улс Энэтхэгтэй ажилласан туршлага юм.
 
Түүнчлэн цөөн тооны "гvvр инженер" гэгдэх мэргэжилтэн ажил нийлvvлэгчээс ажил хvлээн аваад захиалагчтай харилцах vvргийг гvйцэтгэж, улмаар хvлээн авсан ажлаа гvйцэтгэгч баг руугаа өгч ажиллах хэлбэр байдаг. Энэ хэлбэрнь Япон улстай аутсорсинг хийж буй орнуудад түгээмэл хэрэглэгддэг

АУТСОРСИНГИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА Дэлхийн үйлчилгээний зах зээлд аутсорсингийн эзлэх хэмжээ улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Gartner компанийн судалгаагаар үйлдвэрлэл эрхлэгчдийн 72% нь МТ-ийн ажил үйлчилгээгээ гадны байгууллагуудаар гүйцэтгүүлдэг болжээ. МТ-ийн салбарт аутсорсинг эрчимтэй хөгжиж, ойрын ирээдүйд дэлхийн хэмжээгээр жил тутмын өсөлтнь 50%-д хүрнэ гэж тооцоолсон байна. Тус компанийн шинжээчид зүүн Европ, Азийнорнуудын дунд аутсорсингийн үйлчилгээний хүчтэй өрсөлдөөн явагдаж байна гэж дүгнэжээ. МТ-ийн аутсорсинг хийж буй орнуудын рейтингээр 2005 оны байдлаар Энэтхэг, Хятад, Коста Рика тэргүүлж байсан бол 2015 онд Хятад, Энэтхэг, Америк тэргүүлэх болно гэж дүгнэжээ. Европын орнуудад олон жилийн туршлага, хангалттай бэлтгэгдсэн боловсон хүчин, технологийн өндөр төвшин, хуулийг чанга мөрдөх гэхмэт давуу тал байгаа ч мэргэжилтнүүдийн цалин өндөр, татварын хувь хэмжээ ихзэрэг шалтгаанаар Европын томоохон компаниуд Азийн зах зээлд анхаарлаа хандуулж, жижиг дунд компаниуд зүүн Европын орнуудыг сонгох болсон нь хөгжингүй орнууд зардлаа багасгах талаар анхаарсан хэвээр байгаатай холбоотой юм.

 

 

Сэтгэгдэл бичих боломжгүй