Цаг бол алт...

Сайн бүртгэлээс хөгжилд

« Мэдээ, мэдээлэл

Та єдєр, долоо хоног, cap, жилд хэдэн тєгрєгєєр хоол хvнсээ базааж, гэртээ эд зvйл, эсвэл єєртєє, гэр бvлийн хэндээ хувцас хунар худалдаж авдаг вэ? Єрхийн тєсвийн дэвтрээ нээгээд vзэхэд чамгvй их тоо гарна байх. Харин хэрэглээ, орлого, зарлагаа тєсєвлєдєггvй, тооцдоггvй айлын хувьд хэдий хэмжээний бэлэн мєнгийг юунд зарцуулснаа мэдэхэд бэрх. Нэг vгээр асар их бэлэн мєнгєний урсгал бидний нvднээс далд байна. Наад зах нь хvмvvс цайны цагаараа зоогийн газарт ороод хоол идээд гарлаа гэхэд тасалбар нэхдэггvй.


Супермаркетаар vйлчлvvлэхдээ єгсєн тасалбарыг нь халаасандаа юм уу хаа нэгтээ мартаж орхих, заримдаа базаад хогийн сав руу чулуудах нь энvvхэнд. Хадгаллаа гэхэд vр ашиг гарахгvйгээс хойш єєр ч яалтай билээ. Жижиг дэлгvvрvvд бол юу чхудалдаж авсан тасалбар єгдєггvй. Зах, худалдааны тєвvvд бол бvр ч ярих юм биш.

Энэ бvхнийг єнгєц харахад иргэд хэрэгцээтэй бараа, бvтээгдэхvvн, vйлчилгээгээ худалдан авсныхаа тєлєє мєнгєє тєлж буй зах зээлийн хvлээн зєвшєєрєгдсєн харилцаа. Гэхдээ харилцааг нь баталгаажуулах ямар ч баримт, тооцоогvйгээс цаана нь бэлэн мєнгєний урсгал хяналтгvй болж, далд эдийн засгийг єєгшvvлж байгаа юм.Далд эдийн засаг их байх тусам улс орны хєгжил хойш ухарч, хvмvvсийн амьжиргаа сайжрах бус "муужирдаг". Эдийн засаг "євчилж", тэр хэрээр авлига газар авч, бизнес эрхлэгчид сvvдэрт vйл ажиллагаа явуулж, татвараас зайлсхийх сонирхолтой болж, ингэснээр улс орны тєсвийг бvрдvvлдэг татварын орлогод сєргєєр нєлєєлдєг. Ерєєс далд эдийн засгийг ил гаргах нь эдийн засгийг эрvvлжvvлдэг учраас энэ асуудлыг анхаарлын гадна орхих аргагvй.

Судалгаагаар манай улсад далд эдийн засаг ДНБ-ий 30 хvртэл хувьтай тэнцэж байгаа. Энэ нь ойролцоогоор жилд 1-2 их наяд тєгрєгтэй тэнцэх хэмжээний далд эдийн засаг байна гэсэн vг. Нєгєєтэйгvvр татварын єршєєлийн хууль гаргахад 400 гаруй тэрбум тєгрєгийн орлого ил болсон билээ. "Алдагдал"-тай тайлан гаргадаг болсон аж ахуйн нэгжийн тоо ч нэмэгдэж буй. Тэгэхээр манай улс далд эдийн засагтай тэмцэх, сvvдэрт vйл ажиллагаа явуулж буй албан бус бизнесийг илболгох шаардлага зvй ёсных юм. Vvний тулд яах ёстой вэ?

Дэлхийн улс орнууд далд эдийн засагтай тэмцэх, бэлэн мєнгєний хяналтгvй урсгалыг хязгаарлах, бvртгэлжvvлэхийн тулд бодлогын тєвшинд анхаарч ажилладагбайна. Тухайлбал, Солонгос, ОХУ, Швед зэрэг улс бэлэн болоод бэлэн бус тєлбєр тооцоог бvртгэхдээ кассын машин ашиглахыг хуульчлан хэрэгжvvлдэг аж. Ингэхдээ кассын машин ашиглах боломжгvй жижиг салбар болон хувь хvмvvст бэлэн мєнгєний тасалбар хэрэглэхийг зєвшєєрч, урамшуулах зорилгоор татварын хєнгєлєлт эдлvvлдэг юм байна.

Манайх олон улсын энэ жишгээс хоцорсонгvй. Бэлэн болон бэлэн бус мєнгєн тєлбєр тооцоог бvртгэж, иргэдэд мєнгєн урамшуулал олгох тухай хуулийн тєслийг татварын албаны хуульчид боловсруулж, Засгийн газарт танилцуулсан агаад одоо хэлэлцvvлгийн шатанд явж буй. Жирийн иргэний хувиар энэ хуулийн тєслийг сєхєж харж, судалж vзлээ. Хэрэв батлагдаад хэрэгжвэл хvмvvст vнэхээр ашигтай, улсдаа хэрэгтэй хууль юм байна. Хуулийн тєсєлд тусгаснаар иргэд ямар нэг бараа,бvтээгдэхvvн, vйлчилгээ худалдаж авлаа гэхэд заавал тасалбар шаардах ёстой. Vvнийгээ татварын албанд авчирч тулгалт хийгээд, бараа, бvтээгдэхvvн,vйлчилгээнд тєлсєн мєнгєнийхєє тодорхой хувийг буцааж авах аж.

Тодруулбал, бэлэн мєнгєєр гvйлгээ хийсэн хvнийг урамшуулах зорилгоор улирал бvр 500 мянган тєгрєгєєс дээш vнийн дvнгийн хоёр хувийг буцааж олгохоор тусгажээ. Гvйлгээнийхээ тасалбарын дугаараар хонжворт сугалаанд оролцох заалт ч мєнхуулийн тєсєлд бий. Энэ бvхэн нь нэг талаар иргэд татварын орлогын бvрдvvлэлтэд єєрєє хяналт тавихын зэрэгцээ тєлсєн мєнгєнийхєє тодорхой хувийг буцааж авах ашигтай. Vvний тулд татвараа шударгаар тєлдєг, бараа, бvтээгдэхvvн нь чанартай дэлгvvр, худалдааны тєв, газраар vйлчлvvлэх сонирхол иргэдэд бий болно. Ингэснээр тєрийн холбогдох байгууллагууд бэлэн мєнгєний урсгалыг хянаж,томоохон сvлжээ дэлгvvрvvд, худалдааны тєвvvд, бизнес эрхлэгчид татвараа шударгаар тєлж, улсын сан хємрєг арвижина. Єнєєх таслан зогсоох гэж, ил гаргах гэж олон жил ярьсан, тэмцсэн далд эдийн засгийг ил гаргана.

Хvмvvст хvрэх єєр нэг vр ашиг бас бий. Єєрєєр хэлбэл, иргэдийн эдийн засгийн мэдлэг нэмэгдэж, зах зээлийн харилцаанд оролцохдоо єєрийн орлого, зарлагыг тооцоолох, хянаж зохицуулах чадвартай болно. Олсныхоо хэрээр vрэх биш зєв зарцуулах нь зах зээлийн шаардлага. Эхэнд єгvvлсэнчлэн єрхийн тєсвєє гаргадаггvй хvн бол олсноо гарын салаагаар урсгачихаад дараа нь харамсдаг. Єрхийн тєсвєє гаргалаа ч гэсэн баримтаар баталгаажиж, зарцуулсан мєнгєнийхєє тодорхой хувийг буцааж авдаггvй болохоор сэтгэл хангалуун vлдэх нь олон биш. Иймээс бэлэн болон бэлэн бус тєлбєр тооцоог нь бvртгээд зогсохгvй тєлсєн мєнгєнєєс нь эргvvлж олгоно гэдэг зах зээлийн ухаантай, олсноо зєв зарцуулахыг хvсдэг хэн бухэнд таатай сонсогдох нь дамжиггvй.

Гэхдээ бэлэн болон бэлэн бус тєлбєр тооцоог яаж бvртгэлжvvлэх вэ гэсэн асуултгарч ирнэ. Хуулийн тєсєлд тусгаснаар эл тогтолцоог бий болгоход худалдан авагч,худалдаа, vйлчилгээ эрхлэгч, бэлэн мєнгєний гvйлгээний оператор, татварын алба оролцох юм байна. Худалдагч, хэрэглэгчийн vvрэг, оролцоо ойлгомжтой, тасалбараа єгч, авах. Тэгвэл бэлэн мєнгєний гvйлгээний оператор нь тухайн гvйлгээнд vл давтагдах зєвшєєрлийн дугаар олгоно. Эцэст нь уг гvйлгээний талаархи мэдээлэл татварын албаны мэдээллийн баазад бvртгэгдсэнээр иргэд тасалбараа авч очоод мєнгєнийхєє тодорхой хувийг буцааж авах ажил л vлдэх аж. Тэрчлэн тодорхой тохиолдолд бэлэн мєнгєний тасалбар хэрэглэж болохоор хуульд заасан байна. Энэ арга хэмжээг эхний ээлжинд нийслэлд, дараа нь аймгуудад хэсэгчилж хэрэгжvvлэхээр тєлєвлєжээ.

Ийнхvv бэлэн ба бэлэн бус тєлбєр тооцоог бvртгэлжvvлэх замаар эдийн засгийг эрvvлжvvлэх зорилготой, хvндээ тєдийгvй улс орондоо єгєх ач тус ихтэй хуулийн тєсєл хэлэлцvvлгийн шатанд, холбогдох байгууллагуудаас санал авах тєвшинд явж буй аж. Аливаа хуулийг нэг амьсгаагаар, гэнэт нэг єдєр боловсруулаад, єргєн бариад, хэлэлцэж баталчихдаггvй болохоор нягтлах, нэмэх, єєрчлєх зvйл байгаа нь мэдээж. Гэхдээ ач холбогдол, зайлшгvй шаардлагын хувьд дээрх хуулийн тєсєл удаашруулж, хойшлуулж боломгvй санагдлаа. Тэр тусмаа хямрал нvvрлэж, улсын тєсєвт тєвлєрvvлэх татварын орлого буурсан жилvvдэд алдсанаа нєхєхийн тулд татварын болоод эдийн засгийн шинэчлэл, оновчтой бодлого, даацтай арга хэмжээ чухал байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2010 онд хєгжvvлэх vндсэн чиглэлд тусгасан "Татвар хураалтын vйл ажиллагааг боловсронгуй болгож, татвар тєлєгчдийг татварт хамруулах тєвшинг дээшлvvлэх, бэлэн ба бэлэн бусаар хийж байгаа тєлбєр тооцоог бvртгэлжvvлж, далд эдийн засгийн нєлєєллийг багасгах" арга хэмжээ авч хэрэгжvvлэхэд ч Бэлэн болон бэлэн бус тєлбєр тооцоог бvртгэж, иргэдэд мєнгєн урамшуулал олгох тухай хууль хэрэгтэй нь дамжиггvй.


 

Сэтгэгдэл: 3
Нэр:
Баталгаажуулах код:
 

tzpaxolqih

Uu2txj , [url=http://xhfymwlpweys.com/]xhfymwlpweys[/url], [link=http://kjbiushglfdi.com/]kjbiushglfdi[/link], http://htrkxjlcwqfr.com/

Mccayde

I might be baetnig a dead horse, but thank you for posting this!

Дэмжигч

Дээрх хуулийн төсөл, хууль болон хэрэгжээд санхүүгээ бүртгэлд хамруулж олсноо хэрэггүй зүйлд зарцуулах биш төсөвлөн зарцуулж сурах ажилчин иргэд болон төрд хэрэгтэй гэж санагдлаа. Хэрэгтэй бөгөөд сонирхолтой мэдээлэл тавьсан та бүгдэд талархаллаа.
[ 1 ]