2012/4/27. Баасан гараг.
Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны загвар, падааныг хэрэглэх
заавар, худалдан авалтын болон борлуулалтын бүртгэлийг Сангийн сайд,
Үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны 3 сарын 29-ний өдрийн
82/51 дугаар тушаалаар шинэчлэн баталсан. Нэмэгдсэн өртгийн албан
татварын шинэ падааныг 2012 оны 5 сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэглэхтэй
холбогдуулан тайлан гаргахдаа дараахь зүйлсийг анхаарна уу!
1. Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хэрэглэх заавар
(www.mta.mn цахим хуудаснаас татах)-тай нарийвчлан танилцаж, падааны
мэдээ, тайланг сар бүрийн 10-ны дотор татварын албанд цахим хэлбэрээр
ирүүлнэ.
2. Татвар төлөгчид шинэчлэгдсэн загвараар хэвлэсэн падааныг 5 сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэглэнэ.
2011/12/13. Мягмар гараг.
"Татварын хуулийн хэрэглээ, түүнээс үүсэх эрсдэл” сэдэвт бизнес
эрхлэгчид, нягтлан бодогчдын уулзалт хэлэлцүүлэг Татварын ерөнхий
газрын Татвар төлөгчдийн танхимд боллоо. Уг уулзалтыг Монголын нягтлан
бодох бүртгэл аутсорсингийн холбоо санаачлан зохион байгуулж, Сангийн
яам, Татварын ерөнхий газар, Глобал Аккаунт ХХК хамтран ажилласан юм. Хэлэлцүүлэгт 110 аж
ахуйн нэгжийн төлөөлөл, захирал, нягтлан бодогч нар хүрэлцэн ирж,
нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр татварын хуулийн хэрэглээний асуудлаар
сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.
2011/10/8. Бямба гараг.
Нягтлан бодох бүртгэл, аудит, үнэлгээний талаар:
1.
НББОУС-д шилжих шилжилтийг түргэсгэх, зардлын бүртгэлийг нэвтрүүлэх,
санхүүгийн тайлангийн мэдээллийг ил тод болгож, чанаржуулах замаар
мэдээллийн нэгдсэн сүлжээг үүсгэж, түүний ашиглалтыг олон нийтэд
нээлттэй болгох
2011/10/8. Бямба гараг.
ГлобалАккаунт ХХК-ààñ бизнес эрхлэгчидэд тустай,
хэрэгцээт санхүү бүртгэл, татварын тал бүрийн үйлчилгээг үзүүлсээр ирсэн бөгөөд энэ удаа нэгэн шинэлэг үйлчилгээг санал болгож байна. Ýнý íü "САНХҮҮГИЙН АЛБЫГ ТҮРЭЭСЛЭХ" ¿éë÷èëãýý юм. Магадгүй та сонсоод гайхаж áîëîõ þì. Ýд хөрөнгө түрээслэхээс биш хэлтэс алба түрээслэх тухай óðüä сонсож байгаагүй учир арга ч үгүй биз. Орчин үеийн бизнесийн хандлагад мэдлэгт суурилсан хүн /ажилчин/ төвтэй хүний нөөцийн бодлого давамгайлах болсон. Ийм цаг үед өрсөлдөгчидөөсөө түрүүлæ àëõàõûí тулд чадварлаг, хүчтэй, шуурхай ажилладаг баг бүрдүүлэн ажиллах нь юу юунаас чухал гэдэгтýé та ñàíàë íèéëýõ áàéõ. Дэлгэрэнгүйг....
2011/9/29. Пүрэв гараг.
Улсын хэмжээнд 120 гаруй мянган бүргэл санхүүгийн ажилтнууд байдаг байна. Тэднээс ажил үйлсээрээ манлайлсан 400 гаруй ажилтан Бүргэл санхүү эдийн засгийн ажилтны улсын 5-р зөвлөгөөнд төлөөлөл болон оролцсон бөгөөд үүнд ГлобалАккаунт ХХК-н няглан бодох бүртгэлийн бодлогын зөвлөлийн гишүүн Б.Хүрэлбаатар оролцож нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийн өнөөгийн байдал цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэргэжил нэгт нөхөд болон эрх бүхий төрийн албан тушаалтангуудтай санаа бодлоо солилцож энэ талаар шаардагдаж байгаа эрх зүйн баримт бичгүүдийн талаар саналаа хүргүүлсэн юм . Энэ удаагийн зөвлөгөөн нь сангийн яам үүсч байгуулагдсаны 100 жилийн ойтой давхцаж байгаагаараа мөн манай улс эдийн засгийн хурдацтай хөгжлийн гараан дээр ирчихсэн байгаа үед болж байгаагаараа ихээхэн онцлогтой, өндөр ач холбогдолтой болж байгааг төр засгийн удирдлагууд дүгнэж байлаа.
2010/9/26. Ням гараг.
2010 оны 9 дүгээр сарын 23 нд "Монгол Японы татварын зөвлөхүүдийн бага хуралд " GlobalAccountCorporation-н төлөөлөгчид амжилттай оролцлоо. Тус бага хуралаар татварын зөвлөх үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох тал дээр Япон улсаас тодорхой мэдээллүүдийг өгч харилцан үр ашигтай туршлага судлаж солилцож байсан нь онцгой ач холбогдолтой байлаа. Тус арга хэмжээний үер GlobalAccountCorporation -нь Япон улсын ижил төрлийн байгууллагуудтай үйл ажиллагааны тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар болсон нь тус байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлээд зогсохгүй өөрийн дотоод үйл ажиллагааны нэр хүндийг бататгасан үйл явдал болсон юм.
2010/8/30. Даваа гараг.
Компаниуд өөрийн үйл ажиллагааны зарим хэсгийг богино хугацаанд хямд
зардалтайгаар хамгийн сайн хийж чадах бусдад шилжүүлэх үйл явцыг
аутсорсинг гэнэ. НББ-н салбарт аутсорсингийг өргөнөөр ашигладаг бөгөөд
энэ нь тухайн компани бүртгэлээ энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хувь
хүн, компанид хариуцуулах явдал юм.
2010/8/30. Даваа гараг.
Та
єдєр, долоо хоног, cap, жилд хэдэн тєгрєгєєр хоол хvнсээ базааж,
гэртээ эд зvйл, эсвэл єєртєє, гэр бvлийн хэндээ хувцас хунар худалдаж
авдаг вэ? Єрхийн тєсвийн дэвтрээ нээгээд vзэхэд чамгvй их тоо
гарна байх. Харин хэрэглээ, орлого, зарлагаа тєсєвлєдєггvй, тооцдоггvй
айлын хувьд хэдий хэмжээний бэлэн мєнгийг юунд зарцуулснаа мэдэхэд
бэрх. Нэг vгээр асар их бэлэн мєнгєний урсгал бидний нvднээс далд
байна. Наад зах нь хvмvvс цайны цагаараа зоогийн газарт ороод хоол
идээд гарлаа гэхэд тасалбар нэхдэггvй.
2010/8/22. Ням гараг.
XX зууны сүүлчээр хөгжингүй орнуудын дотоод зах зээл дээр аутсорсинг
бий болсон гэж үздэг. Аутсорсинг нь сүүлийн хориод жил хилийн чанадыг
давж, шилжилтийн эдийн засагтай, хөдөлмөрийн зардал бага хөгжиж буй
орнуудад өндөр хурдтайгаар хөгжиж байна.Аутсорсингийн зах зээлийн
үндсэн хэсгийг бизнес, технологийн тэргүүлэгч орнууд болох АНУ, Баруун
Европын орнууд болон Япон эзэлж байна.